АХБ ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ХАА өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны баг нь төслөөс гаргасан санаачлага болон, хамтран ажиллагч зарим байгууллагуудын хүсэлтээр зөгийн салбарын мэдлэг мэдээлэл солилцох дугуй ширээний уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 25 -нд тус тус нийт 3 удаа зохион байгуулаад байна. Дугуй ширээнийуулзалт хэлэлцүүлэгт Улаанбаатар их сургууль, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ амйгийн Сэлэнгэ сумын зөгийн аж ахуйн компани, Батсүмбэрийн Үйлдвэр туршилтын станц, Гацуурт ХХК, Михачи ХХК, Пирмакультур ХХК, ТТ, ТХН, ХХААХҮЯ зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 12-15 хүн оролцов.