НҮБ, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын зурган илэрцүүд

 

НҮБ, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас хэрэгжүүлж байгаа Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны GCP/MON/010/CPR төсөлтэй хамтран ажиллаж байна. Уг төслийн Монголын зөгийчдийн нийгэмлэгт зөгийн аж ахуйн шинжээч мэргэжилтэн нарыг томилон ажиллуулж, зөгийн аж ахуйн салбарт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

 

“Органик хаа-г дэмжих  төсөл”-д хамтран ажиллаж  Монгол улсад анх удаа эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн  жишиг бий болгох  чиглэлээр ажиллаж байна

 

 

Японы ХАА-н ба ойн аж ахуйн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг

JAICAF нь Хүнс, Хөдөө аж ахуйн салбарт гадаадын олон орнуудтай харилцан ойлголцлын түвшинд олон улсын хэмжээнд хамтарч ажилладаг бөгөөд олон улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг гол зорилгоо болгож үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн эрх ашгийн төлөөх байгууллага юм.

JAICAF, MЗН нар нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн зөгийчдийн дунд зөгийн бүтээгдэхүүнийг боловсруулах технологи талаар суртал явуулж боловсронгуй болгох чиглэлээр “Зөгийн аж ахуйн бүтээгдхүүнийг  боловсруулах, технологи сайжруулах сургалт”  хамтран боловсруулж хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны меморандумыг байгуулсан.

Akasaka KSA Bldg 3F, Akasaka 8-10-39, Minato-ku, Tokyo, 107-0052 Japan

Tel:+81-3-5772-7880

Fax:+81-3-5772-7680

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага

ДЗОУБСТГ нь Монгол улсын хүн амын эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах болон орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор яаралтай тусламж, нөхөн сэргээлт болон хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус хүмүүнлэгийн түншлэлийн байгууллагын салбар байгууллага.

ҮХААЯ болон ДЗОУБСТГ, МЗН нар нь Монгол улсын ХАА-н салбарын хөгжил, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр “Монголын Зөгийн Аж Ахуйг сэргээн Сайжруулах” хөтөлбөрийг “Нисдэг Сүргийн Гайхамшиг” төсөл” хамтран боловсруулж хэрэгжүүлэхийн тулд Хамтын ажиллагааны меморандумыг байгуулсан.

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх