МОНГОЛЫН ЗӨГИЙЧДИЙН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ6

2017 оны 05 дугаар сарын 29 - ны өдрийн 14.00  Улаанбаатар хотноо Монголын Зөгийчдийн Нийгэмлэгийн  Удирдах Зөвлөлийн хурал болж дараахь асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэв.

“Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 13, 14-т заалт, “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ-ийн дүрмийн 12.1-т  заалт, 2017 оны 5-р сарын 29 өдрийн   Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ:

  1. “Монголын Зөгийчдийн IV чуулган”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэвээнпүрэвээр ахлуулан бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. “Монголын Зөгийчдийн IV чуулган”-ыг 2017 оны 11-р сард багтаан зохион байгуулахыг ажлын хэсгийн ахлагч Б.Цэвээнпүрэвт даалгасугай.
  3. 2017 оны 5-р сарын 29 өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Шижиртуяа, Д.Долгормаа нарын санаачилгийг үндэслэн “Монголын Зөгийчдийн IV чуулган”-ыг зохион байгуулахад удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 5,000,000 /Таван сая/ төгрөгийг хариуцан санхүүжүүлэн ажиллахыг даалгасугай.
  4. “Монголын Зөгийчдийн IV чуулган”-нд танилцуулах “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг”-ийн 2013-2017 оны ажлын тайлан, Ерөнхийлөгчийн илтгэлийг бэлтгэн танилцуулахыг Гүйцэтгэх захирал Т.Туяад даалгасугай.

 

  1. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг Гүйцэтгэх захирал Т.Туяад үүрэг болгосугай. 

 

2017-06-14

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх