ЗӨГИЙН МЭРГЭЖЛИЙН БАГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ.

 

 Монголын зөгийн аж ахуйг нийгмийн чиг хандлагад нийцүүлэн зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх  зорилготой Монголын Зөгийчдийн Нийгэмлэгийн дэргэд Зөгийн мэргэжлийн баг байгуулагдлаа.

Уг багийн гишүүд нь “Монголын зөгийн аж ахуйн кластерийн хөгжлийн хандлага” цуврал хэлэлцүүлгийг дараахь  сэдвүүдийн хүрээнд хийлээ.

  • Зөгийн эрүүл мэнд- бүтээгдэхүүний чанары баталгаажуулах
  • Эх зөгийн үржүүлэг
  • Зөгийн бэлчээр, балт ургамлыг зохистой ашиглах
  • Зах зээл маркетинг
  • Оролцооны баталгаажуулалт
  • Хүний нөөцийн хангалт, боловсон хүчний сургалт

Анхны хэлэлцүүлэг нь 2015 оны 12-р сарын 08 өдөр “Гацуурт” ХХК-ын төв байранд болж, Гацуурт ХХК нь зөгийн балны  нэгдсэн савалгааны үйлдвэр байгуулан хамтран ажиллахаар боллоо. Мөн дараагийн хэлэлцүүлгийг 2015 оны 12-р сарын 17 өдөр ХХААЯ-тай хамтран Аж Үйлдвэрийн Яам болон Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагуудын оролцоотой зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн үеэр Азийн Хөгжлийн  Банкны  Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Хөгжлийн Төсөлтэй хамтран ажиллах санал хүлээн авлаа.   

Зөгийн мэргэжлийн  баг нь  2015 оны 12-р сарын 15 өдөр НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуй Газраас хэрэгжиж байгаа “Органик Хөдөө аж ахуйн” төслийн хүрээнд Органик зөгийн аж ахуйн семинарт оролцов.  Мөн 2016 оны эхний өдрүүдэд “Жаргалантын ам“ цогцолборт Зөгийн мэргэжлийн баг “Зөгийн үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг зохион байгуулав.

2016-01-25

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх