Арван тав.Төрийн бус байгууллагын санхүүжилт

15.1.Төрийн бус байгууллагын орлого дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
• Гишүүдийн жил тутмын татвар /Гишүүдийн жил тутмын татварыг Удирдах зөвлөлийн батласан тусгай журмаар хэрэгжүүлнэ/.
• Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
• Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
• Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
15.2. Нийгэмлэгийн хөрөнгийг зарцуулах арга хэмжээний чиглэл: • Нийгэмлэгийн чуулган их хурал, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх
• Орон тооны болон сонгуульт ажиллагсдын цалин, нэмэгдэл, урамшлын сан, албан хэрэгцээний зардал
• Шинээр байгуулах цех тасаг, бусад санд хувь нийлүүлэх, дангаар санхүүжүүлэх, зээл тусламж олгох
• Онцгой тохиолдолд гишүүдэд үзүүлэх халамж, урамшил зэрэг бусад зардал
• Зөвлөмж, ном сэтгүүл хэвлүүлэх
15.3. Жил бүрийн татвараа бүрэн төлж, нийгэмлэгийг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулсан байгууллага хүмүүсийг шалгаруулан нийгэмлэгийн шагналаар шагнаж, дотоод гадаадад жуулчлуулах, бичсэн ном товхимлыг хэвлэж өгөх зэрэг урамшуулал олгоно.
2013-05-25

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх