“Интурос” ХХК нь 2012 онд Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилготой байгуулагдсан ба Булган аймгийн Сэлэнгэ суманд амралтын газар, зөгийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын хамгийн баялаг ойн нөөцтэй сум болох Сэлэнгэ сум нь зөгий үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг бөгөөд олон төрлийн балт ургамалтай, газар тариалан хөгжсөн бүс нутаг юм.
Манай компани 20 гаруй бүл зөгийтэй бөгөөд ашиг шим сайтай, шилмэл эх зөгий сонгон үржүүлдэг. Зөгийн аж ахуй нь байгаль экологид хамгийн ээлтэй аж ахуй буюу хүний биед чухал ач холбогдолтой 12 төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж авдаг төдийгүй ургамалын тоосыг тээвэрлэж хүртээх замаар цэцэгт ургамал, жимсны гарц, ургалтыг сайжруулж баяжуулдаг онцлогтой. Зөгийн аж ахуйгаас жилдээ 600 орчим кг бал хураан авдаг ба бүтээгдэхүүнээ улсын баталгаат лабораториудаар шинжлүүлж баталгаажуулсан.
Байгалийн цэвэр зөгийн бал захиалахыг хүсвэл дараах утсаар бидэнтэй холбогдоно уу.
Захиалгын утас 99077017, 88007017, 88357017