Балт болон тоост ургамлын жагсаалт
Нийт 5 үр дүнгээс 1-5 харуулж байна

Жимсгэнэт алим - Mallus baccata L.

2013-05-24
Жимсгэнэт Алимны 100 цэцгийн амтат шүүслэгийн агаарын температураас хамаарах корреляцийн коеффициент r=0,56 байх нь тэдгээрийн корреляцийн хамаарал дунд зэрэг болохыг харуулж байна. Харин детерминацийн коеффециент 0,32 байгаа нь Mallus baccata-ийн 100 цэцгийн амтат шүүс ялгаруулалт, температурын хэлбэлзлийн хоорондын хамаарал 32% хүрч байна.

Шимтэглэй- Geranium

2013-05-24
Монгол орны 1-р зэргийн балт ургамал Цэцэг нь цэцэглэх ишин дээр нэг нэгээр юмуу хосоор байрлана. Багана жимс боловсрох үест голч баганаасаа цуурч гэдрэг нумран эргэж, үрэнцэрийг хөндийрүүлнэ. Олон настай болон нэг, хоёр наст өвслөг ургамлууд хамаарна. Тархалт нь Хэнтий, Хангай, Халх, Говь-Алтай

АЧЛАГИЙН МОНОС - Padus asiatica kom. Mill.

2013-05-24
Голын хөндий, хаялгаар ургадаг хавар эртийн балт ургамал, 5-н сарын 3-р 10 хоногоос 6-р сарын 1-р 10 хоногийн хооронд цэцэглэнэ. Дээд зэргийн балт тоост ургамал. Тархалт нь Хангай, Хянган, Монгол-Дагуур

Турчаниновын Яргуй - Pulsatilla Turczaninovii Kryl.et Serg

2013-05-24
Хамгийн эрт цэцэглэдэг 4-р сарын 2-р 10 хоногоос 5-р сарын 2-р арав хоногийн хооронд цэцэглэдэг тоост ургамал. Зөгийн хаврын уурагт тэжээлд хамгийн чухал үүрэгтэй. Зарим зүйлийн цэцгийн тоос зөгийд хордлого өгөх тохиолдол бий.

Сибирь хүцэнгэ - onobrychis sibiruca

2013-05-24
Иш эгц босоо, 50-100см өндөр, бадриун бөгөөд бөх. Үндэс голлсон. Доод навчин дахь навчинцар 8-15 хос, зуувгар юмуу гонзгой-зуувгар 15-25 мм урт, 4-6мм өргөн. Дээд талын навчны навчинцар юүдэрхүү юмуу гонзгой 20-30мм ут, 5мм хүртэл өргөн. Цацаг олон цэцэгтэй. Цоморлиг үсэрхэг. Дэлбэ нил-ягаан юмуу ягаан. Далбаа завинаасаа богино буурцаг налчгар үсэрхэг, өндөгөрхүү болоод тал дугариг, 5мм урт. Хээржсэн хжуу, ойн зах, ойн ба эргийн нугад ургана. Тархалт...

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо Залуучуудийн Холбооны урд талд Засгийн газрын 11-р байр 105 тоот
Утас : 70001244, 99005154, 99111244
И-Мэйл : ttuya24@yahoo.com
Шуудангийн хайрцагны № : УБ-14192 Ш/Х-61

Хүсэлт илгээх
Social хуудас
Facebook

Зөвхөн системийн админ нэвтрэх боломжтой

Нэвтрэх