Монголын Зөгийчдийн Нийгэмлэгийн гишүүн “Лимбэт аялгуу” ХХК-ын захирал Р.Санжаа “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих журам”-ын шалгуур үзүүлэлтийг хангаж, 2015 онд Зөгийн фермерийн аж ахуйгаа өргөтгөн Нутгийн болон Башкир үүлдрийн 45 бүл зөгийг өсгөн үржүүлж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан ажлын амжилтыг үнэлж Орхон аймгийн Засаг даргын шагнал гардууллаа.