Зөгийн бал
Зөгийн балны найрлаганд фруктоз, глюкоз, В2, РР, С, В6, К болон Е амин, кальци, натрий, магний, иод зэрэг эрдэс бодис байдаг.
Зөгийн бал зvрх, судасны vйл ажиллагаа, мэдрэлийн болон дархлалын системийг сайжруулж,элэг цөс дотрын өвчинг анагаахад хэрэглэдэг .
Лав
Лавыг автомашин, төмөр зам, нисэх онгоц, радио техник, хими, цаас, шил, будаг, хэвлэл, арьс шир, нэхмэл, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлүүдэд хэрэглэхээс гадна эмийн, протезийн үйлдвэрт эмийн капсул хийх хэв авахад ашиглах болов. Лавны найрлагатай тосон түрхлэг бэлдэж арьс, сүрьеэ өвчнийг анагааж байна.
Цэцгийн тоос
Цэцгийн тоос альбумин, глобулин. пептин, зэрэг уургийн бодисоор баялаг. Бас 40 гаруй фермент, 30 гаруй органик бус бодис,кали, төмөр,зэс, кобальтаар баялаг кальци,фосфор,магни, цинк, марганц, хром, иод агуулагддаг витаминлаг чанарын 20 шахам бодис агуулагдаг. Цэцгийн тоос нь хүний биеийн ерөнхий чалх сайжирч, нойрондоо сайн, хоолондоо дуртай болдог банна, Цэцгййн тоосыг зөгийн балтай хольж хэрэглэхэд цусан дахь улаан цагаан цогцос 15—30% нэмэгдэж байсан.
Жилий
Жилийний найрлаганд 55% давирхайлаг бальзамт бодис, эфирийн тос 10%, лав 30%, тос 5% эзэлнэ. Мөн цэцгийн тоос, зөгийн зарим булчирхайн шүүрэл, идээлэх бодис зарим элементүүд агуулагдана. Жилий 66—107°С-д хайлна. Жилий өвчин намдаах,үрэвсэл дарах, эд эсийг төлжүүлэх эмийн чухал бүтээгдхүүн юм. Гоо сайхан, мал эмнэлэгт, мебелийн үйлдвэрт хэрэглэж байна. Жилий сайн чанарын ариутгагч, нян үржихгүй нөхцөлийг бүрдүүлнэ.
Сүүнцэр
Сүүнцрийн найрлаганд уурагт бодис 18%, чихэр 10-17%, тос 5,5%,эрдэс давс 1% орчим, РР,Н,С,А, болон В-ийн төрлийн амин дэм агуулагдана. 50% схоже с маточным молочком (royall jelly – королевское желе). Сүүнцрийг хөгшрөхөөс сэргийлэх эм бэлдмэл, цусны даралтыг хэвийн байлгах, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тохируулах, судас хатуурах, бодисын солилцоог идэвхжүүлж бэлгийн суларлаас сэргийлэх зорилгоор ашиглана.
Уурагт бие
Түүний найрлаганд органик хүчлүүд, төрөл бүрийн амин дэм, зарим төрлийн эрдэс давс агуулагдах учраас хүнс эмчилгээний гойд ашигтай бүтээгдэхүүнд тооцогдоно. Түүнийг авч тэжээлийн хольцонд хэрэглэхээс гадна хатааж нунтаглаад хэрэглэдэг.
Балны хаалт
Найрлаганд нь антибиоток болон нөөц маягийн биологийн идэвхит бодисууд агуулагддагаас сүүлийн үед тусгай бүтээгдхүүн гэж тооцогдох болсон. Амны хөндий өвчин төвөнхтөс/ларингит/,гүйлсэн булчирхайн /миндаль/, болон амьсгалын дээд замын үрэвсэл зэрэг өвчнийг анагаахад ашиглана.
Подмор
Зөгийний хаягдал буюу подмор нь олон тооны биологийн идэвхт бодис агуулсан анагаах ухаан, эм зүй, энзимологи, гоо сайхан, мал эмнэлэг, хүнсний аж үйлдвэр зэрэг олон салбарт хэрэглэх экологийн хосгүй цэвэр бүтээгдэхүүн юм. Түүний найрлаганд уураг, амин дэмүүд, лав, тоост бодис, хитин зэрэг олон тооны биологийн идэвхт бодисууд агуулагддагаас эмчилгээний чухал бүтээгдэхүүнд тооцогдоно.
Тоос хүртээлт
Жимс жимсгэнэ, ХАА-н таримал зарим төрлийн хүнсний ногооны ургацыг 30%-300% нэмэгдүүлж, үр жимсний гарц чанарыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр байгалын ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээж байгалийн экологийн нөхцлийг тогтворжуулж байдаг
Хор
Зөгийн хоронд 13 төрлийн уураг, хоёр фермент. 18 төрлийн аминхүчил, 11 органик бодис агуулагддаг ажээ. Зөгийн хор өнгөгүй тунгалаг. өвөрмөц үнэр, гашуун амттай. Зөгий нэг удаа хатгахдаа 0,2-0,3 мг хор ялгаруулна. Зөгийн хорыг уушигны багтраа, нурууны мэдрэлийн үрэвсэлүүд, үе мөчний зарим төрлийн ба цусны даралт ихсэх өвчин эмчлэхэд ашиглана