Жайка, Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх “Зөгийн аж ахуйн хөгжлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх” төслийн II шат Дархан уул аймагт хэрэгжиж эхлэж байна. Төсөл 2019 оны 3-р сараас 2021 оны 12-р сар хүртэл үргэлжилнэ.