МОНГОЛЫН ЗӨГИЙЧДИЙН НИЙГЭМЛЭГ

Монгол оронд ”НИСДЭГ СҮРЭГ” суурьшин, үр шимээ өгч эхэлснээс хойш бараг хорь шахам жилийн дараа буюу 1977 онд зөгийчдийн анхны байгууллага болох “Залуу зөгийчдийн холбоо” байгуулагджээ. 1991 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд болсон Зөгийчдийн зөвлөгөөнд оролцогчдын саналаар ”Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсан.

2003 онд болсон зөгийчдийн төлөөллийн хурлаар “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгчөөр Г.Очирбат, Гүйцэтгэх захирал, хэвлэл мэдээллийн эрхлэгчээр Х.Отгонбилэг нар ажилласан. 2013 оны 4-р сард Монголын Зөгийчдийн III чуулганаа зохион байгуулж Нийгэмлэгийн дүрэмд зарим  нэмэлт өөрчлөлт оруулж, удирдах зөвлөлийн 11 гишүүдийн бүрэлдэхүүнтэй, ерөнхийлөгчөөр Ц.Тувааныг сонгож, гүйцэтгэх захирлаар Т.Туяаг  томилон ажиллуулж байна.

Өдгөө Гүйцэтгэх захирлын ажлын албаны  “Мэргэжлийн зөвлөх баг”  нь   зөгийн аж ахуйн мэргэжилтэн,  эрдэмтэн, докторуудаас бүрдсэн 20 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь зөгийн мэргэжилтэн ба зөгийчдийг сургах, хөгжүүлэх, зөвлөгөө өгөх, Зөгийн аж ахуй, түүний бүтээгдэхүүн, зөгийн тэжээлийн талаар зөвлөмж, лавлах, ном товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэгийг нийтлүүлэх, судалгаа ба эрдэм шинжилгээний чиглэлээр дотоод болон ОУ байгууллагуудтай хамтрах, кластер хөгжүүлэх, түүнчлэн, зөгийн аж ахуй эрхлэгсдэд санхүүгийн дэмжлэг олох зэрэг олон талт ажлуудыг хийдэг.

ХХААХҮЯам, НҮБ-ийн Хүнс ХАА Байгууллага, МААЭШХүрээлэн, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТөв, Дэлхийн Зөн ОУБ, Японы ХАА-н ба ойн аж ахуйн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “JAICAF”, ОХУ-ын Башкир улсын “Зөгийн эрдэм шинжлгээний судалгааны төв” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.

2013 оноос хойш бидний амжилттай гүйцэтгэсэн болон хийгдэж буй ажлуудас дурьдахад:

  • 2014 оноос эхлэн ХХААХҮЯам, Дэлхий Зөн ОУБ -тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж зөгийжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • 2015 оноос Монгол зөгийн балны гарал үүсэл чанар стандартын хангуулах тал дээр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран ажиллаж байна.
  • 2015 оноос Японы ХАА-н ба ойн аж ахуйн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “JAICAF” хамтран зөгийн аж ахуйн технологи дамжуулах төслийг хэрэгжүүлсэн
  • 2015 Монгол улсад зөгийн аж ахуйн кластерийг хөгжүүлэх, зөгийн аж ахуйн нэгжүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, зөгийн балны үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих зорилгоор “Аравт бизнес нэгдэл” ТББ, “Гацуурт” ХХК-тай хамтран ажиллаж байна.
  • 2016 онд Органик хүнсний тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж, Органик зөгийн аж ахуйн журмыг батлуулсан.
  • 2016 оноос Дэлхийн Зөгийчдийн Холбоо болох Apimondia ОУБ-д гишүүнээр элсэн.
  • 2017 оноос Зөгийн аж ахуйн нэмүүн өртгийн сүлжээ бий болгох АХБ-ын төсөл хэрэгжиж байна.
  • 2017 оноос Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтаар Жижиг Бизнесийн Санаачлага хөтөлбөрийн “Монголд үр дүнтэй, бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудыг хөгжүүлэх” төсөл хэрэгжиж байна.
  • 2013 онд ОХУ-ын Башкир улсын “Зөгийн эрдэм шинжлгээний судалгааны төв”-тэй нягт хамтын ажиллагаатай ажиллаж туршлага солилцох аялал зохион байгуулсан.
  • 2014 оноос Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТөв болон Хөдөлмөрийн яамтай хамтран Зөгийн аж ахуйн сургалтын хөтөлбөр боловсруулсан.
  • Зөгийн аж ахуйн тогтвортой хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагааг өргөжих зорилготой Монголын зөгийчдийн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсын Анталя хотын Miracle  зочид буудалд зохион байгуулагдсан Азийн зөгийн аж ахуйн холбооны бага хуралд 2014 оны 4 дүгээр сарын 22-ээс 29-ны өдрүүдэд оролцов.
  • 2014-2016 онд НҮБ-ийн Хүнс ХАА Байгууллагын Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд зөгийн аж ахуйн технологи дамжуулах төсөл хэрэгжиж зөгийчдэд бал ялгуур, тусгаарлах тор, сэмжээр ханган ажилласан. Мөн “Органик ХАА” төслийн хүрээнд Органик зөгийн аж ахуйн сургалтанд зөгийчдийн хамрагдуулан ажилласан.
  • Солонгос улсын Daejeon хотноо болсон Apimondia-гийн 44-р их хуралд  төлөөлөгчид оролцуулсан.
  • 2017 онд “Аравт бизнесийн нэгдэл” ТББ-тай хамтран Монголын зөгийн аж ахуйг кластерын бүтцийн анхны алхам хийж маркетинг, борлуулалт, үйлдвэрлэл, зөвлөлгөө сургалт явуулж байна.
  • 2017 онд Монгол зөгийчдийн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк улсын Истанбул хотын “Istanbul congress center” төвд зохион байгуулагдсан APIMONDIA-45их хуралд 2017 оны 9 дүгээр сарын 29-ээс 10-р сар ын 4-ны өдрүүдэд оролцов
  • 2018 оноос Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зөгийчин мэргэжлийн сургалтын үнэлгээг тогтоох судалгааны ажил явагдаж байна.
  • 2013 онд Монголын Зөгийчдийн III чуулган
  • 2014 онд Зөгийчдийн Удирдах ажилтны семинар
  • 2015 онд “Гайхамшигийн хамтдаа бүтээе” симпозиум
  • 2015 онд “Зөгийн аж ахуйн зөвлөхүүдийн бэлтгэх” сургалт
  • 2016 онд “Халбага зөгийн бал аян”
  • 2017 онд “Зөгийн балны баяр”
  • 2018 онд “Монголын Зөгийн аж ахуйн Кластерийн хөгжил”

Энэ бүх ажиллагааны үр дүнд гишүүдийн эерэг хандлага бий болж байгаа. Нийгэмлэгт элсэх шинэ зөгийчдийн тоо өсөж байгаа. УЗ-ын оролцоо чадавхитай болж, Нийгэмлэгийн үнэ цэнэ өсөж байна.

Бид цаашид үйлчилгээний төрөл, цар хүрээгээ нэмэх, ялангуяа бодлого, өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг харж байна. Монгол Улсад зөгийн аж ахуйн  байгуулагдаад 60 жил болох гэж байгаа боловч зөгийн аж ахуйн бодлого нь түүхий, төрийн гадуур орхигдуулснаар системийн хувьд бараг л юу ч хийгдээгүй, гэсэн хэдий ч зөгий нь Монгол улсын ХАА-г хөгжүүлэх стратегийн хүрээнд тэргүүлэгч чиглэл зэрэг нөхцөл байдал нь бидний хувьд цаашид өмгөөллийн чиглэлээр хийгдэх олон ажлууд, боломжийг илэрхийлж байна.