Зөгийн аж ахуй түүхэн замнал

ХААЯ-ны сайдын тушаалаар 1958 оны 12-р сарын 1-ээс Шаамарын жимсний станцад зөгийчнөөр Г.Жалцав Б.Жамц нар ажиллаж эхлэсэн бөгөөд тэд өвөлжин хаваржингаа залгасан хичээлийнхээ дагуу зөгийн гэр, жааз болон бусад ойр зуурын хэрэглэх зүйлээ гараараа хийжээ. 1959 оны 5-р сард Буриадаас зөгий авахаар станцын захирал Э.Шагдар, Г.Жалцав Б.Жамц нар явсан бөгөөд зөгийг хил гаргах гэтэл гаалийнхан ерөөсөө зөвшөөрөөлгүй учир их чирэгдэл учирсан. Москва дахь худалдааны зөвлөх Гомбожавтай ярьж, тэр ХБЯ-ны орлогч сайд Хишгээтэй ярьж, тэд Буриадын ХААЯ, Хил Гаалийнхантай олон удаа ярилцсаар, Буриадын ХААЯ-ны орлогч сайд Цагаанов тушаал гаргаж, ХААДС –ийн туслах аж ахуйгаас 10 бүл, Улаан-Үдийн жимсний питомникаас 10 бүл өгөх болсон. Г.Жалцав, Б.Жамц нар 20 бүл зөгийтэйгээ сэмж бал ялгуур, ховхчуур, малгай, балны хутга, сэмж наагуур зэрэг ойр зуурын зүйлийг машинд ачаад хил нэвтэрч. 1959 оны 5-р сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Шаамарын шар тохойн урд хэсэгт Г. Дорждэрэмийн үхэр нүдний жимс тарьж байсан хэсэгт байрлуулсан юм. Монголын оронд зөгийн аж ахуй үүсч хөгжих эхлэл тавигдсан юм. Зөгий үржүүлгийн газар анх зөгийнөөс өөр хөрөнгө бараг үгүй, тэр тусмаа ойр зуурын зардалд гаргах мөнгөгүй байв.

Untitled.jng6

Б.Жамц

1

Г.Жалцав

Монгол орны зөгийн аж ахуйн эхний ид цэцэглэлтийн үе нь 1965-1990оны үе байсан бөгөөд 1993 оноос хойш бууралтын үед орж 2002 оноос дахин сэргэх хандлагад оров.

Зөгийчдийн анхдугаар чуулган

Зөгийчдийн залуу халаа  бэлтгэхийн тулд Б.Жамцын санаачилга, зүтгэлээр Шаамарын ТМС-д зөгийчдийн анги нээж, богино хугацаанд 100-гаад зөгийчин сургаж бэлтгэв.

Анхны төгсөгчид

Зөгийн 3 ферм тус бүрдээ 1000 бүл зөгийтэй болж, ажил амьдрал ид ундарч байсан цагийг бид өөрсдийн нүдээр үзэж  Б.Жамц гуайг бишрэн хардаг байлаа.

Хоёрдугаар ферм

1982-1987 онд Эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд зөгийн аж ахуйн салбарт олон сайхан зүйл хийсэн нь Монголд зөгийн аж ахуй хөгжсөний 20,30 жилийн ойн үр дүнг нэгтгэн дүгнэж, Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцийг зохион байгуулж чадсан юм.

3-р ферм

Одоогоор Шаамар сум, Төв аймаг  Батсүмбэр сум, Дархан-уул аймаг Орхон сум, Ховд аймаг, Дорнод аймаг Халх гол сум, Орхон аймаг, гэх мэт аймаг сумад  зөгийн аж ахуй үржүүлэж байна.

Шаамарын  зөгий үржүүлгийн газар 

1983 оны 10-сарын 1 –ний өдрийн 304 тогтоолоор Шаамарын жимс, жимсгэний  эрдэм шинжилгээний улсын төв станцийн Шарын гол дахь зөгий үржлийн ферм, Дархан хотын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шарын гол дахь зөгийн сууридыг нэгтгэж.

Зөгий  үржүүлгийн газар байгуулагдсан жилдээ 800 бүл зөгийтэй байсан. Тус үржлийн газрын туршлагатай ахмад зөгийчин, зоотехникч Б. Жамц гуай удирдан зохион байгуулсан. Зөгий үржүүлгийн газар нь Монгол орны зөгийн суурь фермүүдийг зөгийн бүл, хээлтэй эх зөгий, зөгийн үүр хайрцаг,тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зэрэг үүрэгтэй ажиллаж байв.

1-р ферм   “Үржлийн хэсэг “

Сүүлийн жилүүдэд (10жил) тус байгууллага жилд 2800-3200 бүл зөгийтэй ажиллаж, улсад 120 т бал, 1200 бүл, бүлэнцэрийг нийлүүлжээ.  Одоогоор бүх аймгийг зөгийгөөр хангах, мөн зөгийчид бэлтгэх, зөгий үржүүлэх, экологи цэвэр бүтээгдэхүүн гаргах зорилтой ажиллааж байна.

Батсүмбэрын зөгий үржүүлгийн газар

Манай станци 1967 оны 5-р сард чацаргана жимс үржүүлэх салбар нэртэйгээр байгуулагдаж, 1974 оны 6-р сараас Зөгий Үржүүлгийн эрдэм шинжилгээний салбар, 1983 оны 1-р сараас БНМАУ –ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол орны хэмжээнд зөгийн аж ахуйг хөгжүүлэх бодлого болон бусад бүтээгдэхүүнийг тууштай нэмэгдүүлэх иж бүрэн арга хэмжээг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станци болж өргөжсөн боловсруулан, зөгийн арчилгаа үржүүлгийг сайжруулж, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хортонтой тэмцэх арга ажиллагааг нэвтрүүлэх, бал болон бусад бүтээгдэхүүнийг тууштай нэмэгдүүлэх иж бүрэн арга хэмжээг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станци болж өргөжсөн юм.

Тус станцид улсын зөгий анхны фермийг 1977 онд, зөгийн лав боловсруулж  сэмж хэвлэх цехийг 1980 онд анх удаа ашиглалтанд оруулж зөгийн сэмж хэвлэж байсан. ЗХУ –ын Москва хотын К.А.Тимирязевийн нэрэмжит ХАА-н академийг төгссөн манай анхны зөгийн зоотехникч, эрдэм шинжилгээний ажилтан Д.Сэлэнгэ 1974 оноос тус станцид ажиллаж, Карпат үүлдрийн зөгийг нутагшуулж зөгий үржүүлэх, арчлах технологи, зөгийн бүтээгдэхүүний 6 стандартыг боловсруулжээ. Манай станци 1977 онд “Социалист хөдөлмөрийн“, 1978 онд “Аймгийн тэргүүний соёлч байгууллага” гэсэн хүндэт цол хүртэж, одоо хамт олноороо  социалист хөдөлмөрийн бригадад хамрагдан ажиллаж байна. Одоогоор  үйл ажиллагаагаа  явуулж байна.

Дархан –Уул аймаг Орхон сумын зөгий үржүүлгийн газар

Зөгий үржил таваарын 3-р фермийн хамт олон нь 1983.04.01 -нд Сэлэнэгэ аймгийн Шаамар суманд Зөгий үржүүлгийн газар байгуулагдахад үржил таваарын чиглэлээр 3-р ферм нь Орхон суманд байгуулагдсанаар анх үндэс суурийг нь тавьсан. Тус фермд зөгийн аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад зөгийчид болон залуу зөгийчид, зөгийн аж ахуйг хөгжүүлэх чин эрмэлзэлтэйгээр олон арван зөгийчид ажиллаж байсан. Тус ферм нь 1980-аад онд ид өрнөж байх үедээ 1000-1500 бүл зөгийтэй, жилдээ дунджаар 10-15 тн зөгийн бал хураан, 350-400 хээлгүй эх зөгий гарган, 500 гаруй зөгийн үүр хайрцаг шинээр үйлдвэрлэн зөгий үржүүлгийн газартаа нийлүүлж байв. Энэ хугацаанд манай хамт олон нь улсын тэргүүний хамт олноор шалгарч анхны аварга зөгийчинийг төрүүлж удаа дараа аймаг сум, байгууллагын аварга зөгийчидийг төрүүлж байсан тэргүүний хамт олон байв. 1990-ээд оны зах зээлийн эргэлтийн үед зөгий үржүүлгийн газар нь хувьчлагдсанаас хойш тархай бутархай болж зөгийн аж ахуйн салбар нь уналтанд орсон юм.

3-р ферм

Сумын ахмад зөгийчин Баянбулангийн санаачлагаар 2002 оны 3-р сард тус холбоог үүсгэн байгуулах эхлэлийг тавьсан ба 2005-оны 12-р  сарын 16-ны өдөр албан ёсоор сумын “Зөгийчдийн холбоо”ТББ болсон юм. Манай холбоо нь Монголын зөгийн аж ахуйг үүсгэн байгуулагчдын нэг, бидний багш, анхны зөгийчин Б.Жамцыг холбооны хүндэт гишүүнээр өргөмжилсөн бөгөөд тус холбоонд зөгийн аж ахуйг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй олон арван гишүүд байдаг.

Санаа нийлсэн хэсэг зөгийчид нь “Баян зөгий” хоршоог байгуулан эдүгээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Зөгий аж ахуйг хөгжүүлэх үйлсэд үе үеийн зөгийчид  идэвх зүтгэл гарган ажилласныг төр засгаас үнэлж, манай хамт олноос улсын аварга зөгийчин 1, аймгийн аварга зөгийчин 2, сумын аварга зөгийчин 5, байгууллагын аварга зөгийчин 5 төрөн гарсан билээ. Монголын үйлдвэр үйлчилгээний шилдэг байгууллага хамт олноор шалгаран, “Эрүүл хүнс” алтан медалиар шагнагдаж байсан. Одоогоор үйл ажиллагаа явуулж байна.

Дорнод аймгийн Халх гол сумын зөгий үржүүлгийн газар

Дорнод Монголын тал хээрийн бүсэд 1965 онд Дорнод талын бүсийн ХАА-н Эрдэм шинжилгээний Нэгдсэн Станци Шаамарын Жимс жимсгэний төв станциас 25 бүл зөгий аваачиж үржүүлснээр эхлэл тавигдсан гэж үздэг. Зөгийн аж ахуйн судалгаа шинжилгээний ажил манай орны ойт хээрийн бүсэд нилээд эрчимтэй хийгдэж зохих үр дүнд хүрч ирсэн. Судалгаагаар ойт хээрийн бүсэд зөгийн аж ахуй эрхлэх нь хамгийн ашигтай гэсэн дүгнэлт гаргасан боловч Дорнод Монголын тал хээрийн бүсэд үржүүлж байсан зөгий ойт хээрээс  дутахгүй үр дүн үзүүлж чадсан байна.

Халхголын зөгийн аж ахуйн зураг оруулна

1965-оноос хойшхи зөгийн өсөлт 1983 онд Шаамараас авсан 100 бүлэнцрийг оруулахгүй тооцвол 1988 он хүртэл жилд дунджаар 8,5 бүлэнцэр өсгөх, хорогдол  үүнээс давж байсан баримт бий. Зөгий үржүүлгийн газраас 100 бүлэнцэр хөрөнгө оруулалтаар олгосноор 244 бүл зөгийтэй болжээ. Одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа.