Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /нийгэмд үйлчилдэг,ашгийн төлөө бус/ байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана. Чуулганаас төрийн бус байгууллагын дүрмийг баталснаар шинэчлэн батласанд тооцно.
Төрийн бус байгууллага нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
Оноосон нэр : “Монголын зөгийчдийн нийгэмлэг”
Эрх зүйн хэлбэр : Төрийн бус байгууллага
Зохион байгуулалтын хэлбэр: Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага
. Аймаг, дүүрэг : Улаанбаатар -16
. Сум дүүрэг : Баянзүрх дүүрэг .
. Баг хороо : 1-р хороо
. Гудамж, хороолол : Энх тайвны өргөн чөлөө.
. Оршин байх хаяг: Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны байр 517 тоот
. Шуудангийн хайрцагны № УБ-14192 Ш/Х-61
. Е майл хаяг : ttuya24@yahoo.com
. Харилцах утас : 1. 70001244. 2. 99005154 3. 99111244
Монголын зөгийчдийн нийгэмлэг нь зөгийчид, зөгий сонирхогчид, зөгийн аж ахуйг сурталчлах, зөгий эрхлэх аж ахуй, эрдэм шинжилгээ, үйлдвэр, зөгийн мэргэжилтэн нарын эрх ашгийг хамгаалан мэргэжил, амьдралын түвшинг баталгаатай болгоход туслан дэмжих, шинжлэх ухааны ололт тэргүүн туршлага, практикийг хослуулан зөгийн аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилготой ажиллана.
6.1.Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.
- Хууль эрх зүйн орчин
- Монгол орон даяар зөгийн аж ахуй хөгжүүлэхэд үзүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх.
- Зөгийн бэлчээрийн эдэлбэр газрыг хамгаалах, эзэмшүүлэх, өмчлөх талаар Бэлчээрийн тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулиудад тусгаж оруулах
- Боловсрол, Боловсон хүчин, Сургалт
- ХАА, биологи, байгаль экологийн чиглэлийн их дээд сургуулиудад зөгийн аж ахуйн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх, МСҮТөвүүдэд зөгийчний анги нээх
- Залуу эрдэмтдийг дэмжих, эрдэм шинжилгээний болон суурь судалгаа хийх нөхцлийг бүрдүүлж өгөх
- Зөгийн аж ахуйн чиглэлээр ажилладаг эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, зөгийчдийг гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох, туршлага судлах, мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх
- Судалгаа
- Зөгий, зөгийн аж ахуй, зөгийн бүтээгдхүүн судлалын талаарх эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
- Монгол улсын балт болон тоост ургамлын тархалт, нөөцийн зураглалыг гаргах, нөөцийг шинэчлэн тогтоон тодорхойлох
- Зөгийн үржил, селекц
- Монгол оронд нутагшсан шилмэл үүлдрийн зөгийн үржлийн төвийг байгуулах
- Зөгийн үржлийн фермийг бүсчилэн байгуулах
- Зөгийн аж ахуйнууд болон зөгийн эрхлэгчдийг Монгол орны байгаль цаг уурт дасан зохицсон эх зөгий, бүлэнцэрээр хангах
- Зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх
- Зөгий аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон үүлдэр сайжруулах зорилго бүхий зөгийн бүл, бүлэнцэр, хээлтэй эх зөгий худалдан авахад дэмжлэг үзүүлэх
- Зөгийн аж ахуйн үйлдвэрлэлийн гар ажиллагааг хөнгөвчилж орчин үеийн дэвшилтэт технологи бүхий техник тоног төхөөрөмжөөр хангах, үйлдвэрлэлийн цех байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Зөгийн элдэв халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор зөгийн аж ахуйд эм бэлдмэлийг хөнгөлтэй олгох
- Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх
7.1. Монголын зөгийчдийн нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь: Монголын зөгийчдийн нийгэмлэгийн чуулган байх бөгөөд Чуулганы чөлөөт цагт Удирдах зөвлөл байна.
7.2. Монголын зөгийчдийн нийгэмлэг нь Чуулган, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Эрдэмтдийн зөвлөл, Гүйцэтгэх захирлын ажлын алба гэсэн бүтэцтэй байна.
7.3. Удирдах зөвлөлийн гишүүдийг Чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгоно.
7.4. Монголын зөгийчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлөөс санал болгосноор Чуулганаар батална.
7.5. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлөөс томилон ажиллуулна.
7.6. Монголын зөгийчдийн нийгэмлэгийн Чуулганы эрх, үүрэг:
7.6.1 Нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
7.6.2 Монголын зөгийчдийн нийгэмлэгийг өөрчлөн байгуулах татан буулгах
7.5. Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага.
7.6.1 Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь МЗН-ийг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах бүрэн эрхтэй.
7.6.2. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлөөс томилох бөгөөд Гүйцэтгэх захирал нийгэмлэгийн дэд тэргүүний үүрэгтэй бөгөөд дор дурдсан эрхийг хэрэгжүүлнэ.
7.6.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд МЗН-ийг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна.
7.6.2.2. Хууль гэрээнд заасан бүрэн эрхийг эдэлнэ.
7.6.2.3 Нийгэмлэгийн ÿéöýòãýõ çàõèðàë íü õóóëü òîãòîîìæ, дагуу Ерөнхийлөгч áîëîí Уäèðäàõ çºâëºëèéí õóðëûí øèéäâýðèéã õýðýãæ¿¿ëæ, õºäºëìºðèéí ãýðýýíä çààñàí ýðõ, ¿¿ðãèéíõýý õ¿ðýýíä нийгэмлэг ºäºð òóòìûí ¿éë àæèëëàãààã ÿâóóëæ, Чуулган, Удирдах зөвлөлèéí õóðàëä àæëàà òàéëàãíàíà.
8.1. Удирдах зөвлөл нь арван нэгээс доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
9.1. Удирдах зөвлөлийн гишүүдийг зөгийчдийн нийгэмлэгийн чуулганаас сонгогдоно.
9.2. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ
9.3. Удирдах зөвлөлийн гишүүнийг түүний хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлж болно.
9.4. Удирдах зөвлөлийн чөлөөлөгдсөн гишүүний оронд ерөнхийлөгчийн санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар сонгоно.
9.5. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. 2 удаа улируулан сонгож болно.
9.6. Удирдах зөвлөлийн бүрэн эрх, хариуцлага.
9.6.1. МЗН-ийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
9.6.2. Гүйцэтгэх захирлыг тайланг хэлэлцэх.
9.6.3. Монголын зөгийчдийн нийгэмлэгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох.
9.7. Нийгэмлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтийн зөвлөлийг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр чуулганаас сонгоно.
9.8. Хяналтийн зөвлөлийн дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар баталж, үйл ажиллагааны тайланг Чуулганд танилцуулна.
10.1 Чуулганы төлөөлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.
10.2. Нийгэмлэгийн чуулганыг гурван жилд нэг удаа хуралдуулна.
10.3.Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
10.3. Ээлжит хурал нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
10.4. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
11.1 Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувь хуралд оролцсноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно
12.1. Чуулган, Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
12.2. Чуулган, Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө.
12.3.Чуулган, Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчимын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.
12.4. Чуулган, Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
13.1. Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.
13.2. Төрийн бус байгууллагыг дараах үндэслэлээр татан буулгана.
- Эрх бүхий байгууллагын шийдвэр
- Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан
- Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан
14.1 Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Чуулганаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
14.2 Чуулганы шийдвэрээр дүрмийг шинэчилж батласнаар хүчин төгөлдөр болно.
15.1.Төрийн бус байгууллагын орлого дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
- Гишүүдийн жил тутмын татвар /Гишүүдийн жил тутмын татварыг Удирдах зөвлөлийн батласан тусгай журмаар хэрэгжүүлнэ/.
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
- Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
15.2. Нийгэмлэгийн хөрөнгийг зарцуулах арга хэмжээний чиглэл:
- Нийгэмлэгийн чуулган их хурал, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх
- Орон тооны болон сонгуульт ажиллагсдын цалин, нэмэгдэл, урамшлын сан, албан хэрэгцээний зардал
- Шинээр байгуулах цех тасаг, бусад санд хувь нийлүүлэх, дангаар санхүүжүүлэх, зээл тусламж олгох
- Онцгой тохиолдолд гишүүдэд үзүүлэх халамж, урамшил зэрэг бусад зардал
- Зөвлөмж, ном сэтгүүл хэвлүүлэх
15.3. Жил бүрийн татвараа бүрэн төлж, нийгэмлэгийг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулсан байгууллага хүмүүсийг шалгаруулан нийгэмлэгийн шагналаар шагнаж, дотоод гадаадад жуулчлуулах, бичсэн ном товхимлыг хэвлэж өгөх зэрэг урамшуулал олгоно.