АЖЛЫН АЛБА

Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь засгийн газар болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн томоохон алхмуудыг хийж байна. Юуны өмнө Монгол зөгийн балыг дэлхийд өрсөлдөх чадамжийн тухай ярихаас өмнө олон улсад зөгийн балны чанар ямар байгааг хэлмээр байна. Дэлхийд жилдээ 1.5 сая тонн зөгийн бал үйлдвэрлэдэг үүнээс 80% нь таримал балт ургамлаас хураан авдаг байна. Монгол улс жилдээ 200-250 тн зөгийн балыг үйлдвэрлэдгээс 80% нь байгалийн балт ургамлаас хураан авч байна. Монгол орны балт ургамал нь далай түвшингээс дээш 1100-1300 метр өндөрт ургадаг онгон байгалийн зэрлэг цэцэгс байдаг бөгөөд энэ нь ихээхэн нь ховордсон, нэн ховордсон эмийн ургамлууд

байдаг. Ийм сайхан дахин давтагдашгүй эко системээс хураан авсан зөгийн бал нь хамгийн үнэт чанартай бөгөөд энэхүү нандин зөгийн балны тэжээлийн болон биологийн идэвхит бодсыг Монголын эрдэмтэд тодорхойлох судалгааны ажил хийгдэж байна. Монгол зөгийн балыг олон улсын стандартанд нийцүүлэн экспортод гаргахын тулд гурван шаардлага хангасан байх ёстой юм.

1. Гүйцэт боловсорсон зөгийн балны найрлага чийг 21%, хуурай бодис 80 % харьцааг хангасан зөгийн бал хураан авна.

2. Лабораторын иж бүрэн шинжилгээнд хамрагдан зөгийн балан дахь химийн бодсийн хэмжээ /эмийн үлдэгдэлгүй/ тодорхойлсон байна.

3. Гарал үүслийн нь тодорхойлох бөгөөд хэн хаана хэзээ яаж энэхүү зөгийн балыг хураан авсан гэдэг нь тодорхой, бичиг баримтаар баталгаажуулсан байна. Иймхүү зөгийн балны баталгаажуулалтын тогтоолцоог бий болгохын “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ ажиллаж байна.

МЗН-ийн гүйцэтгэх захирал Т.ТУЯА

ЗӨГИЙН АЖ АХУЙН ЗӨВЛӨХҮҮД

дамдинсүрэнгийн болдбаатар (Sc.d, ph.d)

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

Хөхөөгийн отгонбилэг (ph.d)

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

дашзэвэгийн ууганбаяр

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

Саалийн мөнхбаяр

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

Пагамийн пүрэвсүрэн

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

батаагийн батзориг

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

Ту жинжиан

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

тумбаагийн ундармаа

Зөвлөх

Дэлгэрэнгүй...

Магмаржавийн байгалмаа

Зөвлөх

Дэлгэрэнгүй...